
Уул уурхай, эрчим хүч, цахилгаан тээврийн цогц шийдэл
Amphera Prime Group
Amphera Prime Group нь 2013 оноос хойш уул уурхайн тоног төхөөрөмж, эрчим хүчний дэд бүтэц, цахилгаан тээврийн салбарт найдвартай түнш байсаар ирсэн.
01Уул уурхай
2013оноос
02Эрчим хүч
0.4–330кВ
03Цахилгаан тээвэр
7–300кВт
Бидний тухай
01Эхлэл· 2013
Amphera Prime Group 2013 онд байгуулагдсан. Үйл ажиллагаагаа уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, суурилуулалт, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт, засвар үйлчилгээгээр эхэлсэн.
02Хамтран ажилладаг
Өнөөдөр бид Тавантолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг "Эрдэнэс Тавантолгой" ХК болон коксжих нүүрсний уурхай эрхэлдэг "Энержи Ресурс" ХХК-тай хамтран ажилладаг. "Энержи Ресурс"-ийн нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсон цагаас эхлэн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг нь тасралтгүй нийлүүлж ирсэн. Мөн тус үйлдвэрийн усан хангамж болон цахилгаан хангамжийн төслүүдэд оролцсон.
Түүнчлэн алтны олборлолт, боловсруулалт эрхэлдэг "Эрдэнэ Ресурс Девелопмент" ХХК компанийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлж, засвар үйлчилгээ үзүүлдэг ба алт боловсруулах үйлдвэрийн төсөлд оролцсон туршлагатай.
03Өргөжилт
Уул уурхайн салбарт хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан бид үйл ажиллагаагаа эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн чиглэлд өргөжүүлж, цахилгаан эрчим хүчний төслүүдэд оролцож байна.

Тоон үзүүлэлт
Байгуулагдсан он01
2013
Зураг төсөл боловсруулах хүчдэлийн түвшин02
0.4–330кВ
Цэнэглэх дэд бүтцийн хүчин чадал03
7–300кВт
Эрдэнэт хотын цахилгаан автобус: нийтийн тээврийн 50, сургуулийн 2004
70
Эрдэнэт хотын автопаркийн талбай05
13,570м²
Ухаа худгийн цахилгаан станц, 201106
18МВт
Ухаа худгийн баяжуулах үйлдвэрийн нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн, 2011 оноос07
≈80сая тн
Дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгч брэнд08
11
Нэмэлт тоон мэдээллийг хүсэлтээр хуваалцана.
Холбоо барих
Эх сурвалж: Amphera Prime Group
Үйл ажиллагааны чиглэл
- 01
Уул уурхайн тоног төхөөрөмж
Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, суурилуулалт, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт, засвар үйлчилгээ

- 02
Цахилгаан автомашин
Цахилгаан автомашины худалдаа, засвар үйлчилгээ, түрээсийн үйлчилгээ

- 03
Цэнэглэх станцын сүлжээ
Цахилгаан автомашины цэнэглэх станцын сүлжээ

- 04
Эрчим хүчний дэд бүтэц
Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх дэд бүтцийг төлөвлөх, барих, төслийн хяналт тавих

- 05
Сэргээгдэх эрчим хүч
Сэргээгдэх эрчим хүчний нөөцийн судалгаа, хэмжилтээс эхлэн бүх шатыг хариуцна. Үүнд инженерийн нарийвчилсан тооцоо, станцын дэд бүтцийн төлөвлөлт, барилга угсралт, төвийн эрчим хүчний сүлжээнд холбох ажил багтана. Мөн тоног төхөөрөмжийн худалдаа, суурилуулалт хийнэ.


Охин компаниуд

Цахилгаан тээврийн цогц шийдэл
Amphera Engineering нь цахилгаан тээврийн шилжилтийг төлөвлөлтөөс эхлээд ашиглалт хүртэл цогцоор нь хэрэгжүүлдэг.
Дэлгэрэнгүй
Эрчим хүчний дэд бүтцийн цогц үйлчилгээ
Amphera Power Systems нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хэрэглэх дэд бүтцийг төлөвлөх, барьж байгуулах, засварлах цогц үйлчилгээ үзүүлдэг.
Дэлгэрэнгүй
Төслүүд
Брэндүүд
Швейцар01
ABB
Цахилгаанжуулалт, автоматжуулалт, цахилгаан хөдөлгүүр, хөтөч, робот техникийн шийдлээрээ дэлхийд тэргүүлэгч технологийн компани.
Швейцар02
Endress+Hauser
Үйлдвэрийн процессын хэмжилтийн багаж үйлдвэрлэгч. Урсгал, түвшин, даралт, температурын хэмжилт болон шинжилгээний багаж хийдэг.
Герман03
ifm electronic
Үйлдвэрийн автоматжуулалтын мэдрэгч, хяналт удирдлагын систем үйлдвэрлэгч.
Япон04
OMRON
Үйлдвэрийн автоматжуулалтын удирдлагын төхөөрөмж, мэдрэгч, реле үйлдвэрлэгч.
Герман05
Pepperl+Fuchs
Үйлдвэрийн мэдрэгч болон тэсрэлтээс хамгаалалттай (Ex) тоног төхөөрөмжөөрөө тэргүүлэгч.
Франц06
Schneider Electric
Эрчим хүчний менежмент, цахилгаан хуваарилалт, автоматжуулалтын шийдэл.
Герман07
Siemens
Үйлдвэрийн автоматжуулалт, цахилгаанжуулалт, дижитал шийдлийн тэргүүлэгч.
Япон08
SMC
Пневматик (хийн) автоматжуулалтын эд ангиар дэлхийд тэргүүлэгч.
БНХАУ09
StarCharge
Цахилгаан автомашины цэнэглэх төхөөрөмжийн салбарын анхдагч компани. 2 сая хүртэлх цэнэглэгч нийлүүлсэн бөгөөд сүүлийн 10 жилийн нийт борлуулалтаар дэлхийд 1-р байранд ордог.
БНХАУ10
BYD
1994 онд байгуулагдсан, хорт утаагүй шинэ эрчим хүчний цогц шийдэл санал болгодог өндөр технологийн компани. Хонконг, Шэньжэний хөрөнгийн биржид бүртгэлтэй.
БНХАУ11
King Long
1988 онд байгуулагдсан автобус үйлдвэрлэгч. Гадаад экспортын хэмжээгээр 13 жил дараалан салбартаа тэргүүлж, дэлхийн 150 гаруй улс, бүс нутагт 150,000 гаруй автобус экспортолсон.
Бид дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг.






























